Эхлэл Гадаад 2026 оны Нобелийн шагналтнууд тодорч байна
Гадаад

2026 оны Нобелийн шагналтнууд тодорч байна

Хуваалцах
Хуваалцах

Өнөөдөр аравдугаар сарын 10-ны байдлаар анагаах ухаан, физик, хими, утга зохиол, энх тайвны шагналтнууд тодорсон байна. Харин эдийн засгийн шинжлэх ухааны шагналтныг аравдугаар сарын 12-нд зарлана.

2026 оны Нобелийн шагналтнууд:

1. Анагаах ухаан — 10-р сарын 5

Karl Deisseroth, Peter Hegemann, Georg Nagel

Гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн эсийн үйл ажиллагааг удирдах боломж олгосон нээлт, оптогенетикийн хөгжилд оруулсан хувь нэмрээрээ шагнуулжээ.

2. Физик — 10-р сарын 6

Francis HalzenIce

Cube нейтрино ажиглалтын төвд оруулсан шийдвэрлэх хувь нэмэр, сансрын гаралтай өндөр энергитэй нейтриног нээсний төлөө.

3. Хими — 10-р сарын 7

Henri B. Kagan, Kenso Soai

Тэгш бус органик нийлэгжил дэх автокатализ болон шугаман бус нөлөөллийн нээлтээрээ. Энэ судалгаа эмийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой.

4. Утга зохиол — 10-р сарын 8

Anne Carson — Канадын зохиолч

Эртний сонгодог уламжлалтай бүтээлчээр харилцан холбогдож, орчин үеийн уран зохиолд шинэ хэлбэр бий болгосон бүтээлүүдийнх нь төлөө.

5. Энх тайван — 10-р сарын 9

Navanethem “Navi” Pillay — Өмнөд Африкийн хуульч

Энх тайван, олон улсын эрх зүйг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлжээ. Тэрээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар ажиллаж байсан.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NobelPrize.org, Reuters, AP News, Royal Swedish Academy of Sciences

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...

ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Гадаад

Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?

Ойрхи Дорнодын мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор олон улс шатахууны...