Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy Wildlife Awards гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ.
“Spicy Orangutan” хэмээн нэрлэсэн уг гэрэл зургийг Таннер Манселл (Tanner Mansell) авчээ. Зурагт орангутан нэг хуруугаа сунгасан нь хүний хэллэгээр дунд хуруугаа гаргаж буй мэт харагдаж, олон нийтийн анхаарлыг татсан байна.
Уралдааны зохион байгуулагчдын тайлбарласнаар, энэ нь зориудын үйлдэл биш бөгөөд орангутан хоолоо идэж дуусгаж байсан агшин ажээ.

Гэрэл зураг олон хүнийг инээлгэж байгаа ч зургийг нийтэлсэн зарим хүмүүс орангутаны амьдрах орчныг хүн төрөлхтөн олон арван жилийн турш сүйтгэж ирсэн асуудлыг хөндөн, уг дүр зургийг ёгт утгаар тайлбарлаж байна.Борнео арал нь орангутаны уугуул нутаг бөгөөд ой модны хомсдол, амьдрах орчны доройтол нь эдгээр хүн дүрст сармагчны оршин тогтнолд тулгарч буй томоохон аюулын нэг юм.
Ч.ДӨЛГӨӨН
Эх сурвалж: Euronews, DPReview





