Эхлэл Гадаад Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?
Гадаад

Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?

Хуваалцах
Хуваалцах


Ойрхи Дорнодын мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор олон улс шатахууны хэрэглээгээ зохицуулах, нөөцөө ашиглах арга хэмжээ авч байна. Олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр энэ удаагийн нийлүүлэлтийн доголдол нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том эрчим хүчний сорилтуудын нэг болоод байна.


Словени Европын Холбоонд хамгийн түрүүнд шатахууны хуваарилалтын тогтолцоо нэвтрүүлсэн улс болов. Хувийн автомашинд өдөрт 50 литр, аж ахуйн нэгж, фермерүүдэд 200 литр хүртэл шатахуун олгох хязгаар тогтоож, хөрш орнуудын хэт их худалдан авалтыг зогсоох арга хэмжээ авчээ.
Япон стратегийн газрын тосны нөөцөөсөө 80 сая баррель буюу ойролцоогоор 45 хоногийн хэрэглээг зах зээлд нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр дотоодын нийлүүлэлтийг тогтвортой хадгалах, үнийн өсөлтийг сааруулах зорилготой байна.
Хятад боловсруулсан шатахууны экспортын хязгаарлалтаа хоёр дахь сардаа дараалан зөөлрүүлж, боловсруулах үйлдвэрүүдэд илүү их хэмжээний түлш экспортлох зөвшөөрөл олгожээ. Энэ нь Азийн зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам гэж үзэж байна.
Австрали иргэдийг шатахуун нөөцлөхгүй байхыг уриалж, улсын нөөц хангалттай байгааг мэдэгдсэн. Үүний зэрэгцээ шаардлагатай тохиолдолд шатахууны хэрэглээг хязгаарлах хууль эрх зүйн механизмаа бэлэн байдалд оруулж, онцгой нөхцөлд шатахууны хуваарилалт хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.
Шинэ Зеланд олон улсын хамтарсан шийдвэрийн хүрээнд стратегийн нөөцөөсөө түлш гаргаж, шатахууны сэрэмжлүүлгийн дөрвөн шатлалтай тогтолцоо нэвтрүүлсэн байна. Мөн шатахууны үнийн өсөлтөд өртсөн өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлжээ.


Харин Европын Холбоо агаарын тээврийн түлшний нийлүүлэлтийг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах арга хэмжээ авч байна. Мөн эрчим хүчний хэрэглээг хэмнэх бодлогыг гишүүн орнууддаа зөвлөжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар улс орнуудын авч буй арга хэмжээнүүд гурван үндсэн чиглэлд төвлөрч байна. Үүнд стратегийн нөөцөө ашиглах, шатахууны хэрэглээг түр хугацаанд хязгаарлах, мөн импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх бодлого багтаж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...

Гадаад

Японд мусульман оршуулгын газрын асуудал маргаан дагуулж байна

Японд мусульман шашинтнуудад зориулсан шинэ оршуулгын газар байгуулах асуудал шашны эрх чөлөө,...

Гадаад

Кубад эрчим хүчний хямрал гүнзгийрч, Хавана хотод эсэргүүцлийн жагсаал өрнөв

Куба улс сүүлийн хэдэн арван жилийн хамгийн ноцтой эрчим хүч, түлшний хямралтай...