Эхлэл Гадаад Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Хуваалцах
Хуваалцах

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй үер бууж, олон суурин, зам, гүүр, усан цахилгаан станц болон хилийн дэд бүтцэд их хэмжээний хохирол учирлаа.

Үерийн улмаас 384 жуулчин, аялагчтай холбоо тасарсан байна. Тэдний 291 нь гадаадын иргэн, 93 нь Непалын иргэн бөгөөд гадаадын иргэдийн дунд 105 Энэтхэгийн иргэн, мөн АНУ, Их Британи, Малайз, Австрали зэрэг орны иргэд байгаа аж. Сураггүй болсон хүмүүсийн олонх нь Төвөдийн Кайлаш уулын мөргөлд явж байсан аялагчид байна.

Албаныхан болон мэргэжилтнүүдийн урьдчилсан мэдээллээр үерийн шалтгаан нь Төвөдийн талаас ирсэн асар их усны түрлэг бөгөөд үүнд уулын мөс, чулууны нуранги нөлөөлсөн байж болзошгүй байна.
Reuters-ийн мэдээлснээр тухайн өдөр болсон 4.4 магнитудын газар хөдлөлт уулын мөс, чулууг хөдөлгөж, Лхэндэ-Хола голын хэсэгт мөс, чулууны нуранги үүсгэн, улмаар голын ус гэнэт асар их хэмжээгээр нэмэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Ингэж үүссэн гэнэтийн үерийн түрлэг Бхоте-Коши голоор доошлон ирж, хэдхэн минутын дотор зам, гүүр, барилга, автомашинуудыг урсгажээ.

Непалын арми, цагдаа болон аврах багууд ажиллагаанд орж, үерт боогдсон хүмүүсийг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлж байна. Гэвч уулын зам эвдэрч, шавар, нуранги ихээр хуримтлагдсан тул аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа аж.

Хятадын талын Жиронг (Gyirong) боомт мөн үерт өртөж, зам харилцаа болон дэд бүтэц тасалдсан байна. Хятадын тал 500 гаруй аврагчийг ажиллагаанд дайчилжээ.

Эх сурвалж: Reuters | AP News | Al Jazeera | The Guardian | The Independent | Financial Times | South China Morning Post | ABC News | The Times of India | El País

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...