Эхлэл Улс төр Г.ЗАНДАНШАТАР: Б.Энхбаярыг нэн хариуцлагатай албан тушаалд томиллоо
Улс төр

Г.ЗАНДАНШАТАР: Б.Энхбаярыг нэн хариуцлагатай албан тушаалд томиллоо

Хуваалцах
Хуваалцах

Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгах, гэм буруутанд хуулийн хариуцлага хүлээлгэх, далд эдийн засгийг ил болгох нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм. Энэ бүхнийг шийдвэрлэснээр цалин, тэтгэврийг шаардлагатай түвшинд хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ажлын байр зэрэг амьдралын чанарыг дээшлүүлэх бодит нөхцөл боломж бүрдэнэ.

Б.Энхбаярыг хууль, эр зориг, шударга ёсны үнэт зарчмыг хамгаалж, төрийн хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд томиллоо.

Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, кабинетын зарчмаар хамтран ажиллах” зарчмыг хатуу шаардаж ажиллах болно.

“Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй” гэдгийг ямагт санаж ажиллахыг сануулъя. Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой.

УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох Захирамжид Ерөнхий сайд Г.Занданшатар гарын үсэг зуран батламжилж, үг хэллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
LiveУлс төр

Б.Жаргалан: Эрх баригч нам бодит үйлдэл дээрээ ямагт хүний эрх, эрх чөлөөний эсрэг явж ирсэн

Б.Жаргалан: ҮХЦ-ийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй шийдвэр гаргасан байна....

Улс төр

У.Хүрэлсүх: Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна....

Улс төр

2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг...