Эхлэл Нийгэм Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
Нийгэм

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ

Хуваалцах
Хуваалцах

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ардын эмч цолоор:

Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Төрийн хошой шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн,

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон эрүүл мэндийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн нарт Монгол Улсын Ардын эмч цол хүртээлээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МОНГОЛ ЦАХИМ СОНИННийгэм

Тэтгэвэр ба махны үнэ: Ахмадуудын амьдрал бодитоор хаана байна вэ?

Танд “МОНГОЛ ЦАХИМ СОНИН”-ы нийтлэлийг хүргэж байна. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа,...

TVНийгэм

ВИДЕО || Ахмадын бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгох жагсаал үргэлжилсээр байна

Ахмадууд даваагаас баасан гаригт 12:00 цагаас 16:00 цаг хүртэл жагсаж байна.

TVНийгэм

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.www.mojotv.mn

Нийгэм

ХАТАН ТУУЛЫГ УСААР НЬ ШИНЖИХҮЙ

Р.Чүлтэмсүрэн Харь холоос нутаг усаа санахад хатан Туул гол минь нүдэнд харагддаг...