Эхлэл Улс төр Г.Занданшатар: Эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ боломжийг нээнэ
Улс төр

Г.Занданшатар: Эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ боломжийг нээнэ

Хуваалцах
Хуваалцах

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР: Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.

Манай Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, далд эдийн засгийг бууруулж, хууль дээдлэх төрийг бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ амьдралын төлөөх шударга ёсны тэмцэл юм.

Б.Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, шударга, зарчимтай мэргэжлийн боловсон хүчин. Түүнийг хууль зүйн сайдаар ажиллуулах нь шударга ёс, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал шийдвэр гэж үзэж байна. Өнөөдөр ард түмэн “улс төр биш, ажлаа хий” гэж биднээс шаардаж байна. Засгийн газар ажлаа хийж, асуудлаа шийднэ.

“Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ нь эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ боломжийг нээнэ. Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

TVУлс төр

МАН-ын хулгайг хонины гурван гуя, нэг сүүжин дээр жишээгээр үзүүлэв.

Ардын нам ард түмнийг ядаж ястай нь үлдээгээсэй дээ…

Улс төр

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд -Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...

Улс төр

ЗГ: Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг...