Эхлэл Гадаад Володимир Зеленский: Бүрэн бөгөөд болзолгүйгээр гал зогсоох ёстой
ГадаадМэдээ

Володимир Зеленский: Бүрэн бөгөөд болзолгүйгээр гал зогсоох ёстой

Хуваалцах
Хуваалцах

Дональд Трамп, Володимир Зеленский нар Ром хотод уулзлаа

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Ром хотноо уулзалт хийлээ. Тэд Пап лам Францисын оршуулгын ёслолд оролцох үеэрээ Сэнт Питерийн сүмд товчхон уулзсан байна. Энэ нь хоёрдугаар сард Цагаан ордонд болсон хурц уулзалтаас хойших тэдний анхны биечлэн уулзалт байв.

Талууд Украины дайныг зогсоох талаар нухацтай ярилцсан бөгөөд бүрэн бөгөөд болзолгүй гал зогсоох, иргэдийн амь насыг хамгаалах, удаан хугацааны энх тайвныг тогтоох асуудлыг онцлон хэлэлцжээ. Уулзалт ойролцоогоор 15 минут үргэлжилсэн бөгөөд Трампын төлөөлөгч уг уулзалтыг “маш үр дүнтэй” хэмээн тодорхойлсон байна.

Энэхүү уулзалт нь Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлтыг сэргээхэд чухал алхам болж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Уг уулзалтын талаар Володимир Зеленский: Сайхан уулзалт боллоо. Бид олон асуудлаар ганцаарчилсан уулзалт хийж ярилцлаа. Хэлэлцсэн бүх асуудлуудаар үр дүн гарна гэж найдаж байна. Ард иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө байна. Бүрэн бөгөөд болзолгүй гал зогсоох ёстой. Дахин дайн гарахаас сэргийлсэн найдвартай, удаан хугацааны энх тайвныг бий болгох хэрэгтэй. Маш бэлгэдэлтэй уулзалт байсан бөгөөд хэрэв бид хамтарсан үр дүнд хүрч чадвал энэ нь түүхэн үйл явдал болж чадна. Ерөнхийлөгч Дональд Ж. Трамп танд баярлалаа гэжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Time, The Times, Cadena SER, Володимир Зеленскийн пэйж хуудас

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

Гадаад

Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?

Ойрхи Дорнодын мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор олон улс шатахууны...