Эхлэл Мэдээ Монгол, Унгарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийн хичээл зүтгэлийг үнэлжээ
МэдээУлс төр

Монгол, Унгарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийн хичээл зүтгэлийг үнэлжээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Унгар иргэдийн хичээл зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус шагналыг дараах иргэдэд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

“Алтан гадас” одонгоор:

• Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны хэлмэрч, Унгар дахь Монголчуудын холбооны тэргүүн асан Чулуунбатын Энхбат,

• “Зилибал” компанийн захирал, Унгар Улсын Гранд гольфийн холбооны Ерөнхийлөгч Тогмидын Цэрэндулам,

• Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор,

• Унгар-Монголын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Биокомбинат үйлдвэрийн химийн инженер асан Шууш Иштван,

“Найрамдал” медалиар:

• Монгол судлаач Фүреди Золтан нар шагнуулжээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...