Эхлэл Мэдээ Улаанбаатарт 19 хэм дулаан байна
Мэдээ

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Хуваалцах
Хуваалцах

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дулаарч +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -2 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

2026 оны 06-р сарын 08-наас 2026 оны 06-р сарын 12-ныг хүртэлх цаг...