Эхлэл Гадаад Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Хуваалцах
Хуваалцах

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы хотод албан ёсоор нээжээ. Ингэснээр тус улс уламжлалт оршуулгын зэрэгцээ шарил чандарлах үйлчилгээг нэвтрүүлж буй юм.

Байршил: Алматы хотын Алатау дүүрэг, Алгабас бичил хороолол.

Үйлчилгээний үнэ: Нэг удаагийн чандарлах үйлчилгээ 240,000 казах тенге буюу ойролцоогоор 500 ам.доллар. Энэ үнэд авс болон бусад нэмэлт үйлчилгээний зардал багтаагүй аж.

Техник, тоног төхөөрөмж:

  • Чех улсад үйлдвэрлэсэн орчин үеийн хоёр чандарлах зуухтай.
  • Зуухны ажиллагааны температур 800–1,100 хэм.
  • Нэг удаагийн чандарлах ажиллагаа дунджаар хоёр цаг үргэлжилнэ.
  • Зуухыг шаардлагатай температурт хүртэл халаахад 35 цаг орчим шаардлагатай.
  • Хүчин чадлын хувьд нэг зуух өдөрт найм хүртэлх ажиллагаа явуулах боломжтой.

Чандарласны дараа үнсийг тусгай саванд хийж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх эсвэл түр хадгалуулах боломжтой аж.

Казахстаны хууль тогтоомжийн дагуу хүний чандрыг ил задгай газар, салхинд хийсгэн цацахыг хориглодог бөгөөд зориулалтын газарт булшлах, хадгалах зохицуулалттай юм байна.

Шарил чандарлах газрын энэхүү байгууламж нь Казахстаны оршуулгын үйлчилгээний салбарт гарч буй шинэ өөрчлөлт бөгөөд иргэдэд уламжлалт оршуулгаас гадна өөр сонголт бий болгож буйгаараа онцлог юм.

Эх сурвалж: Kazinform, Zakon.kz, Kursiv.kz, Sputnik Kazakhstan.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

TVНийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач,...

Нийгэм

Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ

Баян-Өлгий аймгийн төв, сум, багийн боловсролын салбарын 905 багшийг хамруулсан монгол хэлний...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...