Эхлэл Нийгэм Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ
Нийгэм

Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ

Хуваалцах
Хуваалцах

Баян-Өлгий аймгийн төв, сум, багийн боловсролын салбарын 905 багшийг хамруулсан монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ. Боловсролын яамнаас мэдээлснээр оролцогчдын 57.5 хувь нь 40 хувиас доош гүйцэтгэлтэй үнэлэгдсэн байна.

Тус сорилд нийт 112 байгууллагын багш, ажилтан хамрагдсан бөгөөд оролцогчдын 28.6 хувь нь 40–59 хувийн, 11.7 хувь нь 60-79 хувийн гүйцэтгэл үзүүлжээ. Харин 80-100 хувийн гүйцэтгэлтэй оролцогч 2.2 хувь буюу 20 хүн байжээ.

Бага ангийн багш нарын гүйцэтгэл анхаарал татаж байна

Албан тушаалаар нь авч үзвэл бага ангийн 530 багшийн дундаж гүйцэтгэл 30.6 хувьтай гарсан нь бусад бүлэгтэй харьцуулахад доогуур үзүүлэлт байлаа. Бага ангийн багш нарын 70 орчим хувь нь сорилын нэгдүгээр түвшин буюу 0-39 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцолжээ.

Харин монгол хэлний багш нарын дундаж гүйцэтгэл 51 хувь, сургалтын менежерүүдийнх 41.7 хувь, эрхлэгч нарынх 40.7 хувь байжээ.

Монгол бичгээр унших, хэл найруулгын чадвар сул байна

Сорилын агуулгаар авч үзэхэд бичгийн соёл, хэрэглээний чадвар 77 хувийн гүйцэтгэлтэй гарсан бол санаагаа товч илэрхийлэх чадвар 54.4 хувьтай байжээ. Сэдэв, зорилгод нийцүүлэн бичих чадвар 40.9 хувь, бүтцийн дагуу цэгцтэй бичих чадвар 37.5 хувьтай байна.

Харин зөв бичгийн дүрмийн мэдлэг 35.6 хувь, уншаад ойлгох чадвар 34 хувь, эшлэл, баримт сонгон хэрэглэх чадвар 32.1 хувь, хэл зүй, найруулгын чадвар 29.1 хувьтай гарчээ. Хамгийн сул үзүүлэлт нь монгол бичгээр унших чадвар байсан бөгөөд 26.4 хувьтай байв.

Ерөнхий чадварын үзүүлэлтээр эсээ бичих хэсгийн гүйцэтгэл 39.2 хувь, унших хэсгийнх 33.4 хувьтай гарсан байна.

Эдгээр үр дүн нь багш нарын монгол хэл, бичгийн мэдлэг, найруулан бичих болон уншиж ойлгох чадварыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

С.СҮНДЭРМАА

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...