Эхлэл Мэдээ Хэсгийн ахлагчдын урамшууллыг 200 мянган төгрөгөөр нэмэхээр баталлаа
Мэдээ

Хэсгийн ахлагчдын урамшууллыг 200 мянган төгрөгөөр нэмэхээр баталлаа

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэсгийн ахлагч нар нь гурвалсан гэрээний хүрээнд сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал авдаг байна. Тэгвэл энэхүү урамшууллын хэмжээг 20 хувиар буюу 200 мянган төгрөгөөр нэмэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа.Төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж буй ажилтнууд хэдий ч өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчийн тоонд ордоггүй, төрийн байгууллагуудын бүхий л судалгаа, мэдээллийг иргэдэд хүргэж ажилладаг, айл өрхүүдийн нийгмийн асуудлуудын судалгааг газар дээр нь явж гаргадаг, хог хүртэл ачилцдаг хэр нь урамшууллын хэмжээ бага, нийгмийн халамжийн ямар ч дэмжлэггүй зэрэг олон асуудал байгааг төлөөлөгчид онцоллоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...