Эхлэл Гадаад ХОЙД СОЛОНГОС: “Рюгён” зочид буудлыг ашиглалтад оруулсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна
ГадаадМэдээ

ХОЙД СОЛОНГОС: “Рюгён” зочид буудлыг ашиглалтад оруулсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна

Хуваалцах
Хуваалцах


Хойд Солонгосын Пхеньян хотод байрлах Рюгён зочид буудал нь 105 давхар, пирамид хэлбэртэй тэнгэр баганадсан барилга юм.

1987 онд барилгын ажил эхэлсэн бөгөөд анх дэлхийн хамгийн өндөр зочид буудал болох зорилготой байжээ. Гэвч 1992 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах эдийн засгийн хүндрэлээс болж барилгын ажил зогссон.

2011 онд гаднах өнгөлгөө нь дууссан ч дотоод засал нь бүрэн хийгдээгүй хэвээр байгаа бөгөөд өнөөг хүртэл нэг ч зочин хүлээн аваагүй.

“Рюгён зочид буудлыг казинотой болгох нь ээ” гэсэн албан бус мэдээлэл дуулддаг. 2024 онд Хойд Солонгосын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд дотоод заслыг дуусгаж, буудлын дотор казино байгуулах санал тавьсан гэх мэдээлэл гарчээ. Энэхүү санаачилга нь Пхеньяны өөр нэг зочид буудал болох Янгагдо олон улсын зочид буудлын казиногийн амжилтыг давтах зорилготой байв. Хөрөнгө оруулагчид буудлын үлдсэн ажлыг гүйцээх нөхцөлтэйгээр ашиг орлогын хувийг авах боломжтой байсан аж. Гэсэн хэдий ч 2025 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар Рюгён зочид буудлыг ашиглалтад оруулсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Одоогоор энэ барилга нь зөвхөн үндэсний баяр, арга хэмжээний үеэр LED дэлгэцээр улс төрийн уриа, дүрслэл харуулах зорилгоор ашиглагдаж байгаа аж.

Энэ барилга нь Пхеньян хотын үзэмжийг тодорхойлдог ч Хойд Солонгосын архитектурын амбиц, сорилтыг илтгэх бэлгэ тэмдэг болсоор байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Business Insider, Huffington Post, The Sun

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...