Эхлэл Нийгэм ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ
НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Хуваалцах
Хуваалцах

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон төсөл, улс орны хөгжлийг эсэргүүцсэн хэрэг биш.

Гол шалтгаан нь иргэд төрд мөнгөө даатгах итгэлгүй болсондоо байгаа юм.

Нүүрсний хулгай, төрийн өмчит компаниудын будлиан, баялгийн сангуудын зарцуулалт, тендер, том төслүүдтэй холбоотой авлига, ашиг сонирхлын асуудлыг монголчууд олон жил харлаа, сонслоо. Баялгийн орлого хаашаа орж, хэний гарт очиж, хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх боломж ч хангалтгүй байна.

Ийм байхад төр дахин мөнгийг нь санд төвлөрүүлж, төсөлд зарцуулна гэхэд иргэд яагаад итгэх ёстой гэж?

Гадаадын орнуудад ч өөр өөр жишиг бий. Аляска газрын тосны орлогоос иргэддээ жил бүр ногдол ашиг өгдөг. Норвеги баялгийн орлогоо тусгай санд хуримтлуулж, ирээдүй үедээ үлдээдэг. Аль аль нь хууль, ил тод байдал, хатуу хяналтад тулгуурладаг.

Иргэдэд мөнгө өгвөл бүгд архи ууж, тансаглана, инфляци өснө гэж дорд үзэх нь буруу. Харин том төсөлд зарцууллаа гээд мөнгө үр ашигтай, авлигагүй зарцуулагдана гэсэн баталгаа бас байхгүй.

Төр эхлээд иргэдийн итгэлийг олж авах ёстой. Итгэл гэдэг үгээр биш, үйлдлээр бий болдог.

Эцсийн дүндээ иргэд хуримтлалын эсрэг байгаа юм биш. Улс орны хөгжилд хөрөнгө оруулахын эсрэг ч байгаа юм биш.

Харин олон жилийн хулгай, авлига, хариуцлагагүй байдлын дараа мөнгөө төрд даатгах итгэлгүй болсондоо өөрсдийнхөө баялгийн өгөөжийг өөрсдөө авахыг шаардаж байна.

Ард түмний баялгийг захиран зарцуулах эрх мэдэлтэй байхын тулд эхлээд ард түмний итгэлийг олж авах ёстой.

Д.САРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

TVНийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач,...

Нийгэм

Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ

Баян-Өлгий аймгийн төв, сум, багийн боловсролын салбарын 905 багшийг хамруулсан монгол хэлний...