Эхлэл Нийгэм Яап ван Хиердэн: Монгол Улсад ахмад настнуудын эрх, нэр төр, сайн сайхан байдлыг дэмжих хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна
НийгэмУлс төр

Яап ван Хиердэн: Монгол Улсад ахмад настнуудын эрх, нэр төр, сайн сайхан байдлыг дэмжих хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна

Хуваалцах
Хуваалцах

8474 ахмадын гарын үсэг бүхий өргөдлийг НҮБ хүлээн авч дараах албан ёсны хариуг өглөө.

Дугаар:51/2026. 2026 оны 7-р сарын 7

Хүндэт Д.Гансаруул Танаа,

Таны бидэнд илгээсэн 2026 оны 6-р сарын 15-ны өдрийн 09 дугаартай ахмад настны эрх, амьжиргаа, нэр төртэй амьдрах чадварын талаарх иргэдийн өргөдлийг хүлээн авч танилцлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газар Таны өргөдлийг 2026 оны 7-р сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдэж байна. Энэхүү өргөдөл нь хүн амын хөгшрөлт болон нийгмийн хамгааллын тогтолцооны тэгш хүрэлцээтэй байдлыг өргөн хүрээнд авч үзэхийг онцолсон байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улс дахь НҮБ Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (UNSDCF) 2023-2027 баримт бичгийн хүрээнд нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хүн ам зүйн өөрчлөлтийг шийдвэрлэх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж ажиллаж байна. Ялангуяа НҮБ-ын Хүн амын сан нь хүн ам зүйнчиг хандлагыг төрийн бодлого боловсруулахад нэгтгэхийг дэмжиж, Үндэсний шилжүүлгийн данс (NTA) зэрэг хэрэгслүүдээр дамжуулан нөөцийг хэрхэн бий болгож, үе дамжин хуваарилж байгааг үнэлэх үндэсний чадавхийг бий болгоход тусалдаг. Энэнь нотолгоонд суурилсан илүү хүртээмжтэй, тогтвортой нийгмийн бодлогыгболовсруулахад хувь нэмэр оруулдаг. Үүний зэрэгцээ, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлдэг бөгөөд үүнд үйлчилгээ дутмаг бүлгүүдэд хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг дэмжих, тэтгэврийн тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, хүн амын хөгшрөлтийн эсрэг бодлогын хариу арга хэмжээг урагшлуулах зэрэг орно.

Энэхүү чухал асуудалд таны оролцоог бид үнэлж байгаа бөгөөд Монгол Улсад ахмад настнуудын эрх, нэр төр, сайн сайхан байдлыг дэмжих хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна.

Хүндэтгэсэн,

Яап ван Хиердэн

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч

Ахмадууд НҮБ-ын гадаа. Албан ёсны хариугаа хүлээн авлаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...

НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...