Эхлэл Нийгэм Д.Гансаруул: Сүүлийн нэг сарын маргаан “Оршуулгын тухай хууль” бидэнд ямар их хэрэгтэйг харууллаа
Нийгэм

Д.Гансаруул: Сүүлийн нэг сарын маргаан “Оршуулгын тухай хууль” бидэнд ямар их хэрэгтэйг харууллаа

Хуваалцах
Хуваалцах

Иргэн Д.Гансаруул Улсын Их Хурлын D-Parliament-ийн Нийтийн өргөдлийн санд “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” Оршуулгын тухай хуулийн төсөл санаачлах талаар санал гаргаад байгаа билээ.
Тэрээр 2013 оноос хойш хүний эрх, хэл соёл, уул усны уламжлалт газар зүйн нэрийг хамгаалах, эх орон, газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч юм.

Сэтгүүлч Д.Гансаруул: “Оршуулгын тухай хуультай болох асуудал бол цаг үеийн шаардлага. Хэзээ нэгэн цагт ийм хуультай болох нь тодорхой байсан. Харин сүүлийн нэг сарын үйл явдал бидэнд энэ асуудлыг хойшлуулах боломжгүй болсныг харууллаа.
Миний хувьд 2013 онд “Өдрийн сонин”-д Баян-Өлгий аймгаас бэлтгэсэн “Газрын холоос цайвалзах миний нутгийн бараа юу даа…” таван цуврал нийтлэлээрээ уул усны уламжлалт газарзүйн нэрийг хамгаалах асуудлыг хөндөж бичсэн. Үүний дараа энэ асуудал олон нийтийн анхааралд орж, газар усны нэрийг дураараа өөрчилж, сольсон албан тушаалтнууд хариуцлага хүлээснийг монголчууд харсан. Улмаар УИХ “Газарзүйн нэрийн жагсаалт батлах тухай” тогтоолыг энэ сарын эхээр баталсан. Ингэснээр Монгол Улсын газар, усны нэрийг дур мэдэн өөрчлөх эрх зүйн боломж хаагдсан.
Сэтгүүлч хүн барьж авсан сэдвийнхээ эцсийг үзэх ёстой. Би 13 дахь жилдээ энэ чиглэлээр тууштай бичиж байна.
Оршуулгын тухай хуультай болох санал нь ямар нэг үндэстэн, бүлэг хүмүүсийн эсрэг биш. Харин Монгол Улсад хүн бүр хууль, нэг стандартын хүрээнд эрх тэгш үйлчлүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилготой.
Өнөөдөр дэлхийн олон улс орон байгаль орчинд ээлтэй, газрын хэрэглээг багасгасан оршуулгын бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улс ч энэ асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах цаг нь болсон.
Хэрэв өнөөдөр энэ асуудлыг шийдэхгүй бол ирээдүйд үр хүүхэд, ач зээ нар маань хоорондоо үүнээс болж маргах байтугай л юм болох эрсдэлтэйг харж байна. Харин хуультай болсноор олон жил хуримтлагдсан маргааныг хууль, нэг стандартын хүрээнд шийдвэрлэх боломж бүрдэнэ. Иймээс иргэдийг талцалгүй, хамтдаа хэлэлцэж, нийтийн өргөдөлдөө гарын үсэг зурж дэмжихийг уриалж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Нийтийн өргөдөлд гарын үсэг зурах холбоос ⬇️⬇️⬇️

https://petition.parliament.mn/Detail?id=f6313b10-5181-4dbe-9fb8-39f4a82fb28a

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруул “Оршуулгын тухай хууль”-тай болох нийтийн өргөдөл санаачиллаа

Сэтгүүлч Д.Гансаруул өмнө нь ахмад настнуудын эрх зөрчигдөж буй асуудлаар 8,474 ахмадын...

Нийгэм

“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЦГЭЭЕ” нийтийн өргөдөлд санал авч байна

Тайлбар: Монгол Улсад оршуулгын асуудлыг зохицуулсан бие даасан хууль өнөөдрийг хүртэл байхгүй...

TVНийгэм

Монгол наадам эхэллээ

🇲🇳Үнэхээр сайхан нээлт болж байна. Монгол морьд минь, монгол бүсгүйчүүд минь ямар...