Эхлэл Гадаад НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа
Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө шатаан эсэргүүцэл илэрхийлсэн төвөд эрх чөлөөний төлөө тэмцэгч Лувсанбалдан (Lobsang Palden), олон нийтэд Лобга Рангзен (Lobga Rangzen) нэрээр танигдсан, 52 насандаа нас барлаа.

Тэрээр Манхэттен дэх НҮБ-ын төв байрны өмнө Төвөдийн төрийн далбааг мандуулж, өөрийгөө шатаасан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн ч авсан түлэгдэлтийн улмаас удалгүй нас баржээ. Хэргийн газраас “China Out of Tibet” буюу “Хятад Төвөдөөс гар” гэсэн уриа бүхий хуудас олдсон байна.

Лувсанбалдан амиа егүүтгэхээсээ өмнө дүрс бичлэгээр сүүлчийн мэдэгдлээ нийтэлж, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй төвөдчүүдийг эв нэгдэлтэй байж, Төвөдийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалжээ. Тэрээр Төвөдийн ард түмэн хүний эрх, үг хэлэх эрх чөлөө зэрэг үндсэн эрхээ алдсан нь Төвөд тусгаар тогтнолоо алдсантай холбоотой хэмээн мэдэгдсэн байна.

Энэ үйл явдал нь 2009 оноос хойш бүртгэгдсэн төвөдчүүдийн өөрийгөө шатаан эсэргүүцсэн 166 дахь тохиолдол бөгөөд барууны оронд болсон анхны ийм эсэргүүцлийн ажиллагаа гэж үзэж байна.

Эх сурвалжууд: Reuters, Deutsche Welle (DW), NDTV, Radio Free Asia (RFA), International Campaign for Tibet (ICT), Tibet Action Institute, Central Tibetan Administration (Tibet.net) Tibetan Review, Tibet Times, Voice of Tibet (VOT)

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...

Гадаад

2026 оны Нобелийн шагналтнууд тодорч байна

Өнөөдөр аравдугаар сарын 10-ны байдлаар анагаах ухаан, физик, хими, утга зохиол, энх...