Эхлэл Мэдээ Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Хуваалцах
Хуваалцах

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, зүүн бүсийн нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадас баруун хэсгээр бага, зүүн хойд нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.

Сарын эхээр баруун аймгуудад дулаан байх боловч зүүн аймгуудад огцом сэрүүсэж, аадар бороо, аянга цахилгаантай байх магадлал өндөр байна. Харин наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан ч зүүн аймгуудад сэрүүн, бороотой байх төлөвтэй. Сарын сүүлчээр ихэнх нутгаар аадар бороо, хүчтэй салхи, мөндөр, үер усны эрсдэл нэмэгдэхийг анхаарууллаа.

Бүсчилсэн төлөв:

  • Баруун аймгууд: Дулаан, хур тунадас бага. Сарын сүүлээр аадар бороо орж болзошгүй.
  • Төвийн аймгууд: Температур дунджийн орчим, сарын сүүлээр бороо, салхи ширүүснэ.
  • Зүүн аймгууд: Ихэнх хугацаанд сэрүүн, хур тунадас ахиу, аадар бороо ихтэй байна.
  • Говийн аймгууд: Ихэнх нутгаар дунджийн орчим, баруун хэсгээр дулаан. Сарын сүүлээр аадар бороо, хүчтэй салхи шуурч болзошгүй.

Иймд иргэд, малчид, тариаланчид богино хугацааны цаг агаарын мэдээг тогтмол авч, аадар бороо, үер ус, мөндөр, хүчтэй салхинаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...

Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Мэдээ

Б.ОРХОНБАЯР: Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа

Даян аварга Б.ОРХОНБАЯР: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...