Эхлэл Мэдээ Генерал Ж.Болд Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдлоо
Мэдээ

Генерал Ж.Болд Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдлоо

Хуваалцах
Хуваалцах

Ж.Болд 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төржээ. Ерөнхий боловсролыг аймгийнхаа дунд сургуульд эзэмшиж, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, 2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Мөн Билиг дээд сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.

Мэргэжил: Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.

Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр, докторант

Боловсрол эзэмшсэн байдал

1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль

2007-2008 онд Удирдлагын академи

Ажлын туршлага

1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;

2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;

2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;

2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;

2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;

2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;

2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;

2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;

2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;

2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;

2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар

2019 оноос ЦЕГ-ын Дэд даргаар тус тус ажиллаж байгаад ЦЕГ-ын даргаар 2023 хүртэл ажиллажээ

2021 онд Ерөнхийлөгч Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Жамсранжавын Болдод Хошууч генерал цол, олгож байв.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсоных нь дараа буюу 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...