Эхлэл Нийгэм 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас бараад байна
Нийгэм

2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас бараад байна

Хуваалцах
Хуваалцах

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.10.27/ хуралдаанаараа Нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлж байгаа хагас кокс нүүрсний хүртээмжийн талаар мэдээллийг сонслоо.Танилцуулга мэдээллийг Хашаандаа сайхан амьдарья ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр гишүүдэд мэдээлэл өглөө. Хотын удирдлагын мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2024-2025 оны өвөл 500.000 тонн шахмал түлш хэрэглэж байсан бол, энэ 2025-2026 оны өвөл 350.000 тонн хагас кокс түлш хэрэглэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн. Энэ нь гэр хорооллын нүүрсний хэрэглээг 30 орчим хувиар бууруулж байгаа аж.

9-р сарын 15-наас өмнө айлууд шахмал түлш хэрэглэж байсан бол, 10-р сарын 10-наас БНХАУ-ын хагас кокс түлшийг түлж эхэлсэн. 7 хоногт 7 шуудай түлш өгч байсан бол 10 дугаар сарын 20-ны өдрөөс 4 шуудай болгосон. Үүний улмаас олон айл өрх гал алдаж байгаа талаарх мэдээллийг өгөв. Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан. Энэ тоо цаашид нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хагас кокс түлшний олдоц болон БНХАУ гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлж байгаа эсэх талаар, цаашлаад гэр хорооллыг бууруулахын тулд орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бодитой бууруулахад авч буй арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сонсох ёстой гэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...

Нийгэм

Таны бодлоор “Оршуулгын хууль”-д ямар зохицуулалт заавал тусгах ёстой вэ?

МожоТВ сайтын захирал, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын санаачилсан “Оршуулгын газрын...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

TVНийгэм

Эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт...