Эхлэл Мэдээ АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэллээ
Мэдээ

АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТ,БОРЛУУЛАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.

📌Улаанбаатар хотод:

Хот дотор – 5 вагон

Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон

Аршаант өртөөнд – 6 вагон

Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.

📌Орон нутагт:

Дархан хотод – 5 вагон

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс

Эрдэнэт хот руу – 10 вагон

Сайншанд хот руу – 5 вагон

Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна.

Иймд, Улаанбаатар хотын түгжрэл дунд шатахуун түгээх станцуудыг цэнэглэхээр зорчиж буй түгээлтийн автомашинд зай тавьж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг хүсье.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...