Эхлэл Нийгэм Таны бодлоор “Оршуулгын хууль”-д ямар зохицуулалт заавал тусгах ёстой вэ?
Нийгэм

Таны бодлоор “Оршуулгын хууль”-д ямар зохицуулалт заавал тусгах ёстой вэ?

Хуваалцах
Хуваалцах

МожоТВ сайтын захирал, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын санаачилсан “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” нийтийн өргөдөл D-Parliament цахим системд 100,000 иргэний дэмжлэг авч, дараагийн шатанд шилжих эрхээ хангаад байна.

Юуны өмнө энэхүү өргөдлийг дэмжиж, гарын үсэг зурсан 100,000 иргэн болон нийт Монголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоо дараагийн шатанд “Оршуулгын тухай хууль”-ийн төсөл боловсруулах үйл явцтай холбогдуулан иргэдийн санал, үзэл бодлыг нээлттэйгээр хүлээн авч, нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.

Иймд иргэн Та дараах асуудлаар саналаа ирүүлнэ үү.

“Оршуулгын тухай хууль”-д ямар зохицуулалт, ямар шинэ заалт, ямар үзэл баримтлал тусгах нь зүйтэй гэж Та үзэж байна вэ?

Жишээлбэл:

  • Оршуулгын газрын байршил, төлөвлөлт ямар байх ёстой вэ?
  • Оршуулгын газрын хэмжээ, стандарт ямар байх ёстой вэ?
  • Байгаль орчин, усны эх үүсвэр, бэлчээр, тусгай хамгаалалттай газрыг хамгаалах талаар ямар зохицуулалт шаардлагатай вэ?
  • Чандарлах болон газарт оршуулах асуудлыг хэрхэн зохицуулах нь зөв гэж үзэж байна вэ?
  • Хуучин оршуулгын газрыг хэрхэн бүртгэлжүүлж, цэгцлэх нь зөв бэ?
  • Таны бодлоор хуульд заавал тусгах ёстой өөр ямар асуудал байна вэ?

Таны санал бүрийг уншиж, хууль эрх зүйн хувьд боломжтой, үндэслэлтэй саналуудыг нэгтгэн “Оршуулгын тухай хууль”-ийн төсөл боловсруулах шатанд хүргүүлэхэд ашиглах болно.

Санал хүлээн авах хэлбэр

И-мэйл: mojotv.mn@gmail.com

Мөн Mojo TV Mongolia пэйжийн чат-аар санал хүлээн авна.

Санал ирүүлэхдээ дараах мэдээллийг хавсаргана уу.

  • Овог, нэр
  • Оршин суугаа аймаг, сум, дүүрэг, хороо (эсвэл хот)
  • Холбоо барих утасны дугаар

Ирүүлсэн хувийн мэдээллийг зөвхөн саналыг нэгтгэх, шаардлагатай тохиолдолд эргэн холбогдох зорилгоор ашиглах болно.

Иргэн бүрийн санал үнэ цэнтэй. Та бүхний санал “Оршуулгын тухай хууль”-ийг илүү боловсронгуй, бодит хэрэгцээнд нийцсэн эрх зүйн баримт бичиг болоход үнэтэй хувь нэмэр оруулна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

НийгэмУлс төр

ШҮҮХ: Сэжигтэн Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх...

МэдээНийгэм

МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр...