УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн “Оршуулгын газрын эмх цэгц, эрхзүйн шинэчлэлийг хийцгээе” асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай Нийтийн өргөдөл 2026.06.30-ны өдөр ирүүлснийг УИХ-ын Нийтийн өргөдлийн системд 2026.07.14-ний өдөр нийтэлсэн.

Уг өргөдөл 2026.08.14-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100.237 иргэнээс санал авсан тул Нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Байнгын хороонд эрхлэх асуудлын хүрээний дагуу Хуульзүйн байнгын хороо болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан.





