Эхлэл Мэдээ Гэвш А.Батцэнгэл: Хиймэл оюун ухааныг ч зөв чиглэлээр хөгжүүлэхгүй бол буруу хэрэглээ нь хүн төрөлхтөнд аюул авчирна
МэдээНийгэм

Гэвш А.Батцэнгэл: Хиймэл оюун ухааныг ч зөв чиглэлээр хөгжүүлэхгүй бол буруу хэрэглээ нь хүн төрөлхтөнд аюул авчирна

Хуваалцах
Хуваалцах

Гэвш А.Батцэнгэлийн илтгэлээс…

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч Илтгэлийн сэдэв: “Буддын сургаал дахь энэрэнгүй сэтгэл ба хиймэл оюун ухааны сорилт”

Энэрэн нигүүлсэнгүй сэтгэл хүний амьдралын хамгийн үнэт чанаруудын нэг бөгөөд орчин цагийн хиймэл оюун ухааны хөгжлийн өмнө шинэ сорилтууд тулгарч байна гэж гэвш А.Батцэнгэл илтгэлдээ онцоллоо. Тэрээр Бирмийн буддистуудын жишээг дурдаж, нийгэмд гадуурхагдан шахагдсан ч тэвчээртэй, төлөв даруугаар энэрэн нигүүлсэх сэтгэлээ хадгалж чадсан нь жинхэнэ буддын үнэ цэнийг илтгэдэг гэж тэмдэглэв.

Хиймэл оюун ухааныг (ХОУ) тэрээр хүүхэдтэй зүйрлэн тайлбарласан бөгөөд амьдралд эерэг ба сөрөг хоёр талтай болохыг тодотгов.

Эерэг талууд: ХОУ ашиглан дайн, гамшгийн нөхцөл байдлыг бодитоор дүрслэн харуулж, хүмүүсийн сэтгэл зүйд сэрэмжлүүлэг өгч чадаж байна. “Согито” зэрэг боловсролын хөтөлбөрт ашигласан тохиолдолд бодит үр дүн гарч, хүмүүст илүү ойлгомжтойгоор мэдээлэл түгээсэн.

Сөрөг талууд:Чатбот зарим тохиолдолд танхай, доромжилсон агуулга үүсгэж, нийгмийн сөрөг хандлагыг өдөөсөн. Амазон компанийн ХОУ-д суурилсан ажил горилогч сонгон шалгаруулах систем эрэгтэйчүүдийг илүүд үзсэнээр ялгаварлан гадуурхах асуудал үүсгэсэн. Хонконгт гарсан кибер залилангийн хэрэгт ХОУ ашиглагдаж, 25 сая ам.долларын хохирол учирсан нь бодит аюулын нэг жишээ юм. Хүний нүүрийг хувиргах, хувийн мэдээлэлд халдах зэрэг нь олон хүнийг хохироож, зарим тохиолдолд амиа хорлох зэрэг эмгэнэлт үр дагаварт хүргэсэн.

Буддын сургаалд оюун ухааны чадамжийг:

• Мэдрэхүй

• Сэтгэхүй

• Ялгах

• Танин мэдэх

• Төвлөрөх

гэсэн таван шатлалд ангилдаг. Харин хиймэл оюун ухаан эдгээрийн дундаас хамгийн чухал нь болох мэдрэхүйг буюу хүний зүрх сэтгэлээр мэдэрч ойлгох чадварыг эзэмшихгүй байгаа нь хамгийн том ялгаа юм. Монголчууд “Хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлээгүй бол бухын хүзүүнээс хатуу” гэж сургадагтай адил ХОУ-ыг ч зөв чиглэлээр хөгжүүлэхгүй бол буруу хэрэглээ нь хүн төрөлхтөнд аюул авчрахыг анхааруулав.

Эртний Энэтхэгийн гэгээнтэн Шантидэвийн сургаалд дурдсанаар, хүн төрөлхтөн зөв сэтгэл, энэрэнгүй ёсыг эрхэмлэн, Найман зөв мөрийн сургаал болон буддын ёс зүйн зарчмыг дагаж байж ХОУ-г хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглаж чадна гэж илтгэлдээ онцоллоо.

Эцэст нь хурал удирдагч доктор Ү.Отгонбаяр, гэвш А.Батцэнгэлийн илтгэлийг онцолж: “Хиймэл оюун ухааны хөгжилд тулгарч буй сорилтыг буддын сургаалийн үүднээс нягт авч үзсэн, гүнзгий утга санаатай илтгэл тавьсанд талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.

Гандантэгчэнлин Хийд

2025.10.04

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр дөрвөн байр ахиж, 34 дүгээрт эрэмбэлэгдэв

Монгол Улс 2026 оны Дэлхийн энх тайвны индексээр 163 улс, нутаг дэвсгэрээс...

Нийгэм

“Тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгох”-ыг шаардсан өргөдөлд санал авч байна

Монголын ихэнх ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй, зээлтэй , нэг сарын хэрэглээгээ...

Нийгэм

“Ахмадуудын тэтгэврийг нэмүүлэх цахим өргөдөл”-д санал авч байна

Ахмадуудын амьжиргаа жилээс жилд дордож байгаа учир ахмадуудын тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоож...

Нийгэм

MОЖО ТВ: 8473 ахмадын гарын үсэг бүхий өргөдлийг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газарт албан ёсоор гардууллаа

МОЖО ТВ сайт ахмадуудын эрх зөрчигдөж буй асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагад хандахаар...