Эхлэл Мэдээ Доктор Мигэль Фариас сүүлийн 15 жилийн турш бясалгалын олон төрөл, түүний сэтгэл зүй болон нийгэмд үзүүлэх нөлөөг судалжээ
МэдээНийгэм

Доктор Мигэль Фариас сүүлийн 15 жилийн турш бясалгалын олон төрөл, түүний сэтгэл зүй болон нийгэмд үзүүлэх нөлөөг судалжээ

Хуваалцах
Хуваалцах

Их Британийн Ковентри их сургуулийн профессор, доктор (Ph.D) Мигэль Фариас

“Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хуралд

Илтгэлийн сэдэв: “Бясалгалын олон төрөл ба хэмжээсийг судлахуй”

Доктор Мигэль Фариас нь сүүлийн 15 жилийн турш бясалгалын олон төрөл, түүний сэтгэл зүй болон нийгэмд үзүүлэх нөлөөг судалж иржээ. Тэрээр Английн шоронгуудад йог ба бясалгалын сургалтыг хэрэгжүүлж, эрхээ хасуулсан хүмүүсийг нийгэмд дахин дасан зохицоход нь туслах хөтөлбөрийг удирдан ажилласан байна. Энэ туршлага нь практик ач холбогдолтой, олон нийтэд түгээмэл хэрэглэгдэх гарын авлага, ном бүтээх шаардлагыг бий болгосон юм.Түүний судалгаанаас харахад бясалгалын төрөл маш олон бөгөөд хүний оюун санаа, сэтгэл зүйтэй нягт уялддаг.

Жишээлбэл:

• Сэтгэл амраах, булчин суллах бясалгал – 100 гаруй жилийн түүхтэй, стрессийг бууруулах зорилготой арга барил.

• Төсөөллийн бясалгал – өөрийгөө Бурханы дүрээр төсөөлөх, зүрх сэтгэлээ ариусгах гэх мэт олон хувилбаруудтай.

• Тарни тоолох бясалгал – Хиндү болон Буддын уламжлалд өргөн хэрэглэгддэг.

• Майндфулнесс буюу анхаарал төвлөрүүлэх бясалгал – сэтгэл хөдлөлийг зохицуулах, амар амгаланг олох зорилготой, өрнөдийн сэтгэл судлалд өргөн судлагдаж байна.

• Энэрэн нигүүлсэлд суурилсан бясалгал – Их хөлгөний Буддизмын уламжлалд бусдад хайр, энэрлээ түгээх замаар өөрөө аз жаргалтай болох зарчимд тулгуурладаг.

Фариасын хэлснээр бясалгалын зорилго нь зөвхөн стресс тайлах, сэтгэл санааг амгалан болгохоос цаашлаад хүнийг “сансрын хүрднээс” буюу зовлон шаналлын хэлхээнээс чөлөөлөхөд чиглэдэг.

Түүнчлэн тэрээр бясалгалын судалгааг “экологийн ухамсар”-тай холбон тайлбарлаж, хүний сэтгэл санааг Амазоны ой шиг тэнцвэртэй, амьд экосистемтэй зүйрлэжээ. Харин ухамсар, сэтгэл оюуны тэнцвэр алдагдахыг цөлжсөн ойтой жишиж, бясалгал хүнийг ухамсрын эрүүл, хязгааргүй орон зайд аваачдаг гэж онцолсон.

Мөн уугуул иргэдийн соёл, амьдралын хэв маягийг өрнөдийн антропологийн үүднээс авч үзэж, тэдний сэтгэлийн туршлага, стрессийг даван туулах аргууд бидэнтэй адил боловч өөрийн өвөрмөц онцлогтой болохыг харуулсан байна.

Эцэст нь профессор Фариас “Яагаад бид бусдын бясалгалын туршлагыг судлах ёстой вэ?” гэсэн асуултыг тавьж, янз бүрийн уламжлалын практикуудыг ойлгож, турших нь хүн төрөлхтний сэтгэлийн эрүүл мэнд, аз жаргалыг тэгшитгэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн юм.

Гандантэгчэнлин Хийд

2025.10.04

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

НийгэмЦАХИМ СОНИН

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын “Шилдэг ярилцлага, нийтлэлүүдийн дээжис” ном хэвлэгдлээ

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул 2009-2023 онд Өдрийн сонинд ажиллахдаа...

НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Нийгэм

Томуу “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна

Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9% (33,269)...