Эхлэл Мэдээ Малчид, хоршоод үйлдвэрүүдэд ноолуур нийлүүлэх гэрээ байгуулжээ
Мэдээ

Малчид, хоршоод үйлдвэрүүдэд ноолуур нийлүүлэх гэрээ байгуулжээ

Хуваалцах
Хуваалцах

Япон Улсын Засгийн газрын Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй “Цахим хоршоо” төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй. Уг төслөөс “Монголын ноос, ноолуурын холбоо” ТТБ-тай хамтран Малчид-хоршоод-үйлдвэрлэгчийн түншлэлийн арга хэмжээг 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн төвд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Ховд аймгийн Мөст, Дарви, Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл сумдын хоршоод, “Говь” ХК, “Кашемир холдинг” ХХК, “Ханбогд Кашемир” ХХК, “Өгөөж Шим” ХХК, “Гоёл Кашмир” ХХК, “Хатант Интернэшл” ХХК зэрэг ноолуурын томоохон компаниуд оролцлоо.Түншлэлийн арга хэмжээний үр дүнд Ховд аймгийн Мөст сумын “Алтайн уулсын оргил” дундын хоршоо 4 үйлдвэртэй, Ховд аймгийн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” хоршоо 1 үйлдвэртэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Өгөөж баян өлзийт гол” хоршоо 1 үйлдвэртэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Агуйт баянхангай” хоршоо 1 үйлдвэртэй тус тус ноолуур бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулав.

Энэ үеэр малчид, хоршоодын төлөөллийг үйлдвэрийн үйл ажиллагаа, тэр дундаас түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатуудтай танилцуулах арга хэмжээ зохион байгуулах, үйлдвэрүүд нь хоршоодтойгоо ажлаа дүгнэх, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцов.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...