Эхлэл Гадаад Өнөөдөр Истанбулд болох Энхийн хэлэлцээрт Путин оролцохгүй нь тодорхой боллоо
ГадаадМэдээ

Өнөөдөр Истанбулд болох Энхийн хэлэлцээрт Путин оролцохгүй нь тодорхой боллоо

Хуваалцах
Хуваалцах

Украин, ОХУ-ын хооронд болох энхийн хэлэлцээр өнөөдөр Туркийн Истанбул хотод болох гэж байгаа ч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй нь тодорхой боллоо.

Кремлийн мэдээлснээр, Оросын төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалж оролцоно. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зелeнский энэхүү уулзалтад биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч, зөвхөн Путин ирсэн тохиолдолд оролцоно гэж мэдэгдсэн юм.

“Би Путин ирнэ гэдэгт найдаж байна. Ирэхгүй бол хэлэлцээ хийх утгагүй” хэмээн Зелeнский хэлжээ.

Хэлэлцээр Истанбулын Долмабахче ордонд болох ба хэвлэл мэдээллийнхэнд хаалттай байна гэж ТАСС агентлаг мэдээлсэн.

Зелeнский мөн өнөөдөр Анкара хотод Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай уулзахаар төлөвлөж байна.

Трамп ч мөн ирэхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Путин оролцвол очиж магадгүй” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан ч, одоо Истанбулын уулзалтад оролцохгүй болжээ. Тэрээр одоогоор Катар улсад ажиллаж байгаа.

Трампын элч төлөөлөгч Стив Виткофф өнгөрсөн сард Москва хотод Путинтэй уулзсан. Трамп “Энх тайвны хэлэлцээр ойрхон байгаа” гэж удаа дараа мэдэгдсэн билээ.

АНУ өндөр түвшний төлөөлөгч илгээв

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Туркт ирээд байгаа бөгөөд НАТО-гийн Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийхээр төлөвлөсөн. Улмаар тэрээр баасан гаригт Истанбулд хэлэлцээрт Европын төлөөлөгчидтэй хамт оролцохоор товложээ.

Ч.ДӨЛГӨӨН


Эх сурвалж: BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Мэдээ

Б.ОРХОНБАЯР: Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа

Даян аварга Б.ОРХОНБАЯР: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...