Эхлэл Мэдээ ШОГ ТОЙМ: “Улаанбаатарын иргэдийн баяр”-аараа Х.Нямбаатар өөрөө баярла
МэдээУлс төр

ШОГ ТОЙМ: “Улаанбаатарын иргэдийн баяр”-аараа Х.Нямбаатар өөрөө баярла

Хуваалцах
{"data":{"pictureId":"9c3a07ab6bc948e899775468edd5a610","appversion":"4.5.0","stickerId":"","filterId":"","infoStickerId":"","imageEffectId":"","playId":"","activityName":"","os":"android","product":"lv","exportType":"image_export","editType":"image_edit","alias":""},"source_type":"vicut","tiktok_developers_3p_anchor_params":"{"source_type":"vicut","client_key":"aw889s25wozf8s7e","picture_template_id":"","capability_name":"retouch_edit_tool"}"}
Хуваалцах

Нэл тоос, шороо, эвдэрсэн замтай, дуу чимээ, агаарын асар их бохирдолтой Улаанбаатар хотод өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд татварын дарамтад дарлуулж, 3.5 хүн амын 2.2 сая гаруй нь апп, банк, ББСБ-ын зээлтэй чадан ядан амьдарч байна.

Ерөнхий сайдыг УИХ-ын чуулган дээр “Амьдралаас тасарч, вакумжсан байна” гэж гишүүд шүүмжилсэн. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар ч ялгаа алга. Хотын асуудал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн ажлаа хийхээсээ илүүтэй, жагсагчдыг цуглуулахгүй гэж талбайг эзэгнэсэн асар том асартаа үнэгүй бүхнийг зохион байгуулж, шоу менежер хийх боллоо. Юм л бол үнэгүй хоол, цирк, шоу…талбайг ямар ч хамаагүй аргаар “завгүй” байлгаж, жагсагчдад орон зай өгөхгүйн тулд аргаа барж байна. Энэ бүхэнд нь төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгө урссаар. Фестиваль, шоу, цэнгээн бол иргэдийн сайн сайхны төлөө биш ердөө Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал хийлгэхгүйн тулд л хийж буй анхаарал сарниулах “юмнууд”.

Гэтэл нэмээд “Улаанбаатар хотын иргэдийн баяр” гэж юм зохион байгуулна гэнэ. Зуны нээлт юм байх. Хотын дарга ийм жижиг сажиг юм яримааргүй байна. Хотын дэд бүтэц, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, хотыг зүлэгжүүлж, ногооруулах, үерийн далан, ундны цэвэр усны асуудал, цэвэрлэх байгууламж зэргээр арай дөнгүүр сэдэв барьж, ажил хэрэг болгохын тулд ажиллах хэрэгтэй байна. Таны наад яриад байгаа шоу, баярыг СУИС-ийн хэдэн оюутан нийлээд л хийчихдэг юм аа.

Улаанбаатар хотод баярлаад хөөрөөд байх юм үнэндээ алга. Иргэд өнөө маргаашийн талх, өр зээлээ дарахын тулд юун баярлах манатай “ял” хийж байна. Гэтэл Хотын дарга амьдралаас хэт тасарч, өөрийгөө аз жаргалтай хот бий болгоод байна гэж андуурдаг бололтой. Баярламаар их жаргалтай амьдарч байгаагаараа та өөрөө наад “Улаанбаатарын иргэдийн баяр”-аараа ганцаараа баярла!

Д.ГАНСАРУУЛ

Шог зургийг Гашуунбаатар

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Өнөөдөр Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-р сарын 03-нд ихэнх нутгаар дулаарч, нутгийн зүүн...

ГадаадМэдээ

Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан хөлөг онгоц дроны дайралтад өртжээ

Өнөөдөр Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан Conscience нэртэй хөлөг...

Мэдээ

“Улаанбаатар марафон”-д 5000 гаруй хүн бүртгүүлээд байна

“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон...

МэдээУлс төр

ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг...