Эхлэл Мэдээ Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцжээ
МэдээУлс төр

Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцжээ

Хуваалцах
Хуваалцах

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслол Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд болов. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын төр засгийг төлөөлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, хүндэтгэл үзүүлэв.

Буэнор-Айресийн хамба Хосе Марио Берголио 2013 онд Папаар сонгогдсоноосоо хойш дэлхийд энх тайвныг цоглоох, ард түмэн хоорондын харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх, энэрэл нигүүлслийг хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд анх удаа төрийн тэргүүний түвшинд Пап Францис манай улсад 2023 онд төрийн айлчлал хийсэн бөгөөд уг айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой болсон. Төрийн айлчлалынхаа үеэр Пап Францис Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, даян дэлхийн амар амгалан, энх тайвны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм. Пап Францисыг сүүлчийн замд нь үдэх ёслолд дэлхийн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцлоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

МОНГОЛ – ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн...

TVУлс төр

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Төрийн тэргүүн...

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд...

Улс төр

Ерөнхий сайдын есөн шийдвэртэй танилц

Ерөнхий сайдын есөн шийдвэр 1.Таны мөнгө 
 -Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх...