Эхлэл Мэдээ ШОГ ТОЙМ: Үхсэн хүн амьд хүнээс илүү олон цэцэг авдаг
Мэдээ

ШОГ ТОЙМ: Үхсэн хүн амьд хүнээс илүү олон цэцэг авдаг

Хуваалцах
{"data":{"pictureId":"295de2f6a09e474e9a60aa9e9c8c14d3","appversion":"4.5.0","stickerId":"","filterId":"","infoStickerId":"","imageEffectId":"","playId":"","activityName":"","os":"android","product":"lv","exportType":"image_export","editType":"image_edit","alias":""},"source_type":"vicut","tiktok_developers_3p_anchor_params":"{"source_type":"vicut","client_key":"aw889s25wozf8s7e","picture_template_id":"","capability_name":"retouch_edit_tool"}"}
Хуваалцах

Нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар агсны “Амьддаа бие биеэ хайрла, Алив сайхнаа бусдаас битгий харамла” хэмээх мөртүүдийг монголчууд мэднэ. Гэвч нэгнээ амьдад нь хайрладаггүй, сайхан үгс хэлдэггүй, сайхан бүхнээ харамладаг хүмүүс бол монголчууд.

Хүний мөс чанар ингэж муудахаас өмнө монголчууд арай ч ийм байгаагүй.

Хүнийг амьдад нь тоодоггүй, мэндэлддэггүй, харааж доромжилдог байснаа нас барсан тухай эмгэнэлийн мэдээ дуулангуутаа л пост бичиж, хамт авахуулсан зургаа тавьж, бараг л гэр бүлийн, хамгийн дотны хүн минь байлаа гэх шахуу юм бичдэг нийтийг хамарсан ийм гаж гэмээр үзэгдэл хавтгайрлаа.

Бурхан болоочтой үнэхээр дотны, ойрынх нь хүн байж уу гэж судалж үзэхээр огтоос тийм биш. Хэн нэг алдартай хүний үхлээр хүртэл бусдын анхаарлыг татах гэж зүдэрдэг эгондоо автжээ, монголчууд.

Амьдад нь аятайхан үг хэлж, утсаар ярьж биеийг нь асууж, ядаж ганц хоёр чат, мсж бичдэг байсан бол ингэж сошиалд хэн бүхнээс илүү гашуудах эрх “үүсч” болох байх.

Өчигдөр Монголын хип хопын ноён оргил гэж хэлж болох нэгэн хамтлагийн гишүүн харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээг дуулангуутаа л бүгд пост бичиж байх жишээний. Урд өдрүүдэд нь түүнийг хайж буй талаар ар гэрийнхэн нь санаа зовниж байхад тоож анхаарсан нь хэд билээ.

Энэ бол зөвхөн өчигдөр анх удаа тохиолдсон үзэгдэл биш. Монголчууд ер нь нийтээрээ ийм жудаггүй болсон. Гашуудлын мэдээг намуунхан, аядуухан бусдад хэлж, баяртай, сэтгэл догдлуулсан мэдээг бусдадаа жаргалтайгаар түгээдэг уламжлалтай ард түмэн.

Харамсалтай нь одоо цагт эсрэгээрээ болжээ.

Үхсэн хүн амьд хүнээс илүү олон цэцэг авдаг гэх үг бий. Уг нь хэн нэгнээ амьдад нь сайхан үгсээрээ урамшуулж, цэцгийн баглаа бэлэглэж баярлуулж байх ёстой юм л.

Д.ГАНСАРУУЛ

Зургийг Гашуунбаатар

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...