Эхлэл Гадаад Трамп: Си Жиньпин бол миний сайн найз
ГадаадМэдээ

Трамп: Си Жиньпин бол миний сайн найз

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үеийн мэдэгдэлдээ Хятадын дарга Си Жиньпинийг “сайн найз” хэмээн тодорхойлох боллоо. Энэ нь АНУ-Хятадын харилцаанд дахин уян хатан хандлага гаргаж болзошгүйг илтгэж байна. Трамп сүүлийн үед “Би Си Жиньпинтэй сайн харилцаатай. Тэр бол миний сайн найз. Маш хүчтэй удирдагч”хэмээн мэдэгдэх болсон нь олон нийтийн анхаарлыг татлаа. Энэ мэдэгдэл нь Хятадтай хийсэн худалдааны дайн, өндөр тарифуудын дараах нөхцөл байдалтай холбоотой гарсан бөгөөд Трамп мөн “Хятадын бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг бууруулах талаар бид хэлэлцэж байна” гэж хэлсэн нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд нааштай хандлага бий болж буйг илтгэж байна. Трампын зүгээс өмнө нь ч Си Жиньпинийг “найз”, “хүчтэй удирдагч”, “хүндэтгэдэг хүн” хэмээн тодорхойлж байсан удаатай. Гэсэн ч түүний ийм мэдэгдлүүд нь зарим тохиолдолд улс төрийн ашиг сонирхлын хүрээнд хэлэгддэг хэмээн шинжээчид үзэж байна. АНУ-Хятадын харилцаа нь дэлхийн геополитикийн гол зангилаануудын нэг хэвээр байгаа бөгөөд хоёр орны удирдагчдын хувийн харилцаа нь гадаад бодлогын чиг хандлагад чухал нөлөө үзүүлсээр байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: The Guardian, CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...