Эхлэл Гадаад Эверестийн оргилд дроноор хүнс, хэрэгсэл хүргэдэг боллоо
ГадаадМэдээ

Эверестийн оргилд дроноор хүнс, хэрэгсэл хүргэдэг боллоо

Хуваалцах
Хуваалцах

Шинэ Дели, Энэтхэг (CNN) — Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн оргилд цас мөс, хад асганд хүрээлэгдсэн нам гүм байдал ноёлдог. Гэтэл гэнэт тэнгэрээс нэг шат унаж ирэв.

Энэ бол ердийн үзэгдэл биш. Энэхүү шат нь дроноор тээвэрлэгдэн ирсэн бөгөөд Эверестийн баазад байрлаж буй дрон нисгэгч Милан Пандей үүнийг хянан ажиглаж байв. Тэрээр ууланд авиралгүйгээр, мөсөн гутал ч өмсөлгүй, мөсний сүх ч барилгүйгээр ийм өндөрт хүрчээ.

Милан Пандей бол дрон жолоодогч бөгөөд түүний ажил дэлхийн хамгийн өндөр уулын авиралтыг үүрд өөрчилж мэдэхээр байна. Дроны тусламжтайгаар авирагчдад хүнс, хүчилтөрөгч, аврах хэрэгсэл зэрэг нэн чухал зүйлсийг цаг алдалгүй хүргэх боломжтой болж байгаа нь Эверестийн авиралтын логистикт шинэ эрин эхлүүлж байна.


Эверестийн бааз нь далайн түвшнээс дээш ойролцоогоор 5,364 метр (17,598 фут)-т байрладаг бол Нэгдүгээр кэмп 6,065 метр (19,900 фут)-т оршдог. Эдгээр хоёр цэгийн хоорондох агаарын зай нь ойролцоогоор 1.8 миль ( 2.9 км) бөгөөд уг замыг Шерпанууд 6-7 цагийн дотор туулдаг бол дрон ердөө 6-7 минутын дотор туулж чаддаг байна.

“Imagine Nepal” уулын авиралтын компанийг удирддаг Мингма Г Шерпа сүүлийн арван жилийн турш авирагчдыг хөтлөн замчилж иржээ. Тэрээр 2023 онд цасан нурангид гурван найз, хөтчөө алдаж, цогцсыг нь эргүүлэн авч чадалгүй өнгөрсөн тэр эмгэнэлт явдлын дараа ийм төрлийн тусламжийн хэрэгцээг гүн гүнзгий ойлгожээ.

“Тэд эхлээд авирах замаа тогтоохын тулд, дараа нь тоног төхөөрөмжөө авчрахын тулд уул өөд дээшээ доошоо хорин удаа явах хэрэгтэй болсон. Би Хятадад өөр нэг уулан дээр дрон ашигладаг талаар сонсож байсан, тэгээд ‘яагаад энд ашиглаж болохгүй гэж?’ гэж бодсон” хэмээн тэрээр ярьжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...