Эхлэл Гадаад Хонконг: Орон сууцны хороололд гал гарснаас 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй болоод байна
Гадаад

Хонконг: Орон сууцны хороололд гал гарснаас 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй болоод байна

Хуваалцах
Хуваалцах

Хонконгийн Tai Po дүүрэгт байрлах “Wang Fuk Court” орон сууцны хороололд гал гарсан талаар өчигдөр мэдээллэсэн билээ. Сүүлийн мэдээгээр 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй болоод байна.

Гал өчигдөр орон нутгийн цагаар үдээс хойш гарч, барилгын гадна засварт ашиглаж байсан модон хашлага (bamboo scaffolding) болон шатамхай бүрээснээс үүдэлтэйгээр түргэн тархжээ. Салхины нөлөөгөөр гал богино хугацаанд хэд хэдэн байр руу дамжсан байна.

Мөрдөн шалгалтын хүрээнд барилгын засварын компанийн хоёр захирал болон нэг инженерийг баривчилжээ. Тэднийг хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй хүний амь хохироосон хэргээр шалгаж байгаа аж.

Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд олон оршин суугчийн байршил тодорхойгүй хэвээр байна. Ослын газарт түр байр, тусламжийн төвүүд байгуулж, амиа алдсан болон алга болсон иргэдийн ар гэрт дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч байна.

Эх сурвалжууд:AP News, Reuters, The Guardian

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...