Эхлэл Улс төр Г.Занданшатар аа, мөнгөө төлж хоол идэж сур: Төрийн ордны хоол ба дабль стандарт
Улс төр

Г.Занданшатар аа, мөнгөө төлж хоол идэж сур: Төрийн ордны хоол ба дабль стандарт

Хуваалцах
Хуваалцах

Г.Занданшатар “Зээлгүй, зардалгүй” амьдардаг гэсэн нь — Шударга ёсны зөрчил мөн

Жирийн иргэн гэрээсээ гараад л өдөр бүр зардал гаргаж амьдарч байна. Иргэнд ямар ч тусгай хангамж, хамгаалалт, хөнгөлөлт үгүй. Хүн нийгмийн нэг эд эс учраас нийгмийн харилцаанд орох бүртээ эдийн засгийн харилцаанд ордог. Үүнийг эдийн засагч хүн болох Г.Занданшатар дарга хамгийн сайн мэддэг байх ёстой.

Гэвч бодит байдалд иргэд бид Г.Занданшатар сайдын хоол, цай, дулаан, тасалгааны зардал, олон туслах, зөвлөх, бие хамгаалагч, жолоочийн цалин, түүний бүх тусгай хангамжийн төлөө татвар төлж, өдөр бүр хөдөлмөрлөж байна.
Харин сайд, дарга нар зээлгүй, зарлагагүй “диваажинд” амьдарч, иргэд нь татвар, зээл хоёрын дарамтад харц барлаг мэт амьдарч байгаа нь шударга ёс мөн үү?

Төрийн ордны хоол ба давхар стандарт

Төрийн ордны цайны газрын хоол, цай хямд байдаг гэж гишүүд өөрсдөө хэлдэг.
Э.Болормаа гишүүн ч “Зардалгүй амьдардаг, ордны хоолоор болгодог” гэж ярьсан. Зарим сэтгүүлч “Төрийн ордны хоол хямд ш дээ” гэж хүртэл бахархаж бичлэг хийж байв.

Сэтгүүлч: Ордны хоол аягүй хямдхан. Ингээд сэтээрээ 14 мянга (инээв).

Гэвч төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө ингэж үнэгүйдэж болохгүй. Төрийн юм гэхээр яагаад хямд, эсвэл үнэгүй байх ёстой гэж?

Ерөнхий сайдын хариуцлагагүй мэдэгдлээс шударга ёс дараах гурван байдлаар зөрчигдөж байна:

  1. Төрийн ордныхон хямд хоол идэж, цахилгаан, дулаан, унаа, хамгаалалтын бүх зардлыг улсын төсвөөс буюу ард түмний татвараар даалгаж байна.
  2. Жирийн иргэд тэр татварыг төлж, бүх зардлаа хувиасаа гаргаж амьдарч байна.
  3. “Зардалгүй амьдрал” гэх яриа нь ард түмний хөдөлмөрийг үл тоомсорлосон, нийгмийн шударга ёсыг гажуудуулсан илэрхийлэл юм.

Тиймээс доорх 3 шаардлагыг тавьж байна!

  1. Төрийн ордны цайны газрын хоолны үнийг зах зээлийн үнэтэй адил болгох.
  2. Төрийн ордныхон идсэн хоолныхоо үнийг өөрийн цалингаас төлдөг байх.
  3. Төрийн тусгай хангамж, хөнгөлөлтүүдийг ил тод болгож, аудитын тайлангаар олон нийтэд мэдээлдэг тогтолцоог бий болгох.

Төрд ажиллаж буй хүмүүс тусгай эрх эдэлдэг бус, харин илүү өндөр хариуцлага үүрдэг байх ёстой.
Хэрэв төрийн хүмүүс үнэхээр ард түмний төлөө ажилладаг юм бол, ард түмэнтэйгээ адил нөхцөлд амьдарч, эдийн засгийн дарамтыг ижил хуваалц! Ядаж идсэн хоолны мөнгөө бүтэн төлөөд сурчих даа!

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч
Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

TVУлс төр

МАН-ын хулгайг хонины гурван гуя, нэг сүүжин дээр жишээгээр үзүүлэв.

Ардын нам ард түмнийг ядаж ястай нь үлдээгээсэй дээ…

Улс төр

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд -Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...