Эхлэл Мэдээ Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
МэдээУлс төр

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Хуваалцах
Хуваалцах

Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Бүгд Найрамдах Финлянд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунен

Бүгд Найрамдах Словени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Боштяан Маловрх

Туркменистан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Парахат Дурдыев

Бүгд Найрамдах Мали Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейду Камиссоко

Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ремихио Ичасо

Холбооны Бүгд Найрамдах Сомали Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ходан Абди

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ.Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...