Эхлэл Нийгэм “Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна
НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

Хуваалцах
Хуваалцах

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ ЗОГСООХ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ

Санаачлагч :Алтанхуяг Пүрэврагчаа

Тайлбар:Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулж байна. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна.

Өргөдөл

Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Энэхүү зарчим бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл иргэдэд цагаа үрэх, орлого алдах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдах, онцгой тохиолдолд амь насанд аюул учруулж болзошгүй хэмжээний ноцтой түвшинд хүрсэн. Гэтэл улсын өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө түгжрэлд саатахгүй байх нөхцлийг тээврийн цагдаагийн тусгай хамгаалалт, зохицуулалтаар шийдүүлж, бусад иргэдийг зам дээр түгжрэн хохирох байдалд үлдээж байна. Энэ нь шударга ёс, ардчилал, иргэний эрх тэгш байдлыг илт зөрчиж байна.

Иймд дараах эрх зүйн зохицуулалтыг хуульчлан хэрэгжүүлэхийг шаардаж байна:

1. Төрийн өндөр албан тушаалтнуудын зам хаалт, тусгай зохицуулалт зөвхөн улс орны аюулгүй байдал, гадаад улсын төрийн зочин албаны айлчлал, онцгой байдал, гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны тусгай нөхцөлд л хязгаарлагдан хэрэглэгдэх.

2. Өдөр тутмын жирийн хөдөлгөөнд төрийн албан тушаалтнуудад ямар нэг тусгай замын давуу эрх олгохыг хориглох.

3. Ил тод байдал бий болгож, зам хаасан шалтгаан, үндэслэл бүрийг нийтэд нээлттэй мэдээлдэг байх.

Энэхүү өөрчлөлт нь нийгэмд шударга ёс тогтоох, төр иргэдийн өмнө тэгш байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх бодит алхам болно гэж үзэж байна.

Өргөдөлд дэмжиж гарын үсэг зурах холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=dba0759b-73dc-431f-8675-2192486db939&fbclid=Iwb21leAOIBTxjbGNrA4gEFmV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAhjYWxsc2l0ZQIyNQABHni1R7MG0LPanm1BzpB64ycwXxVEVpoDsqhWPJYN_UOPn7FgySoILlNDUzG__aem_M8N-JhZ5eJntdJ-CCe7bIQ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...

НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...