Эхлэл Мэдээ Энэтхэгт сурч буй ламхай нар ерөнхий боловсрол болон монгол хэл, соёлын сургалтад хамрагдана
Мэдээ

Энэтхэгт сурч буй ламхай нар ерөнхий боловсрол болон монгол хэл, соёлын сургалтад хамрагдана

Хуваалцах
Хуваалцах

Боловсролын яамнаас Боловсролын ерөнхий хууль болон Засгийн газрын 2024 оны 48 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд БНЭУ дахь буддын дацан, хийдэд шавилан суралцаж буй Монгол Улсын иргэн хүүхэд, залуучуудыг бүртгэж, сурч боловсрох эрхийн тандан судалгаа хийн, ерөнхий боловсрол, боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагдах нөхцөл байдалд үнэлгээ хийж ажиллалаа. Энэхүү ажлыг зохион байгуулахад Монгол улсаас БНЭУ-д сууж буй Элчин сайд Г.Ганболд дэмжлэг үзүүлж ажиллав.Одоогийн байдлаар БНЭУ-ын буддын 14 дацан, хийдэд 407 хүүхэд, залуучууд суралцаж байна. Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүүгээр ахлуулсан баг дацан хийдүүдийн удирдлагуудтай зөвлөлдөж, тэдгээрийн сургалтын цагийн хуваарьтай уялдуулан монгол хүүхдүүдийг ерөнхий боловсрол, боловсрол нөхөн олгох хөтөлбөр болон монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрийн сургалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус арга хэмжээ хэрэгжсэнээр Энэтхэг улсад суралцаж буй хүүхдүүд ерөнхий боловсрол нөхөн эзэмшиж, тухайн улсад эзэмшсэн боловсролоо Монгол Улсын албан боловсролд дүйцүүлэх боломж бүрдэх юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...