Эхлэл Гадаад Хятад улс АНУ-ын бараанд ногдуулах тарифыг 125 хувь болгож нэмэгдүүллээ
ГадаадМэдээ

Хятад улс АНУ-ын бараанд ногдуулах тарифыг 125 хувь болгож нэмэгдүүллээ

Хуваалцах
Хуваалцах

Өнөөдөр Хятад улс АНУ-ын бараанд ногдуулах гаалийн тарифыг 84 хувиас 125 хувь болгож огцом нэмэгдүүллээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Хятадын бараанд ногдуулах тарифыг 145 хувь болгосонтой холбоотой хариу арга хэмжээ юм. Трампын шийдвэр нь бусад орнуудад 90 хоногийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа ч Хятадыг орхигдуулсан гэж Бээжин үзэж байна.

Хятадын Сангийн яам АНУ-ын энэ алхмыг “нэг талыг барьсан дээрэлхүү байдал” хэмээн нэрлэж, олон улсын худалдааны дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг онцолжээ. Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар, ийм өндөр тарифын улмаас АНУ-ын бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд өрсөлдөх чадваргүй болсон тул цаашид АНУ-ын тарифын өөрчлөлтөд Хятад хариу өгөх шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна.

Дэлхийн санхүүгийн зах зээлд энэ мэдээ хүчтэй нөлөөлж, АНУ болон Европын хувьцааны зах зээл уналтад орсон бол, долларын ханш 2022 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Үүний зэрэгцээ алтны үнэ дээд хэмжээнд хүрч, аюулгүй валютууд болох Швейцарийн франк өсчээ.

Энэхүү хурцадмал байдал нь дэлхийн хоёр том эдийн засгийн харилцаанд гүн хямрал авчирч, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, худалдааны тогтвортой байдалд ноцтой эрсдэл учруулж байгааг шинжээчид онцолж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Reuters, The Guardian, Wall Street Journal


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...