Эхлэл Мэдээ ГҮЙГЧИД 330 КМ ЗАМ ТУУЛААД БАЙНА
Мэдээ

ГҮЙГЧИД 330 КМ ЗАМ ТУУЛААД БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсын төв цэгтэй холбосон 5000 км замыг туулж, түүхэн амжилт тогтоохоор гараанаас гарсан “Таван цэг” багийнхан 8 дэх өдрөө амжилттай гүйгээд байна.

Тэд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Алтай Таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлж, замдаа үзэсгэлэнт Толбо нуур, Цамбагарав хайрхны өврөөр сүлжин гүйсээр яг одоогийн байдлаар 330 км замыг туулаад байна. Ховд хот ороход ердөө 10 гаруйхан км дутуу байгааг гүйгчдэд (өчигдөр) дэмжлэг үзүүлэх бүлгийн дарга хошууч Д.Уламбаяр бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ дурджээ. Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар гүйлтийнхээ хуваарийн дагуу өнөө өглөө Ховд хот орох бөгөөд ховдчууд нутгийн хүүгээ төв талбайдаа ёслол төгөлдөр угтан авах тухай мэдээлэл байна. Ховдчууд 2021 онд ахлах ахлагч Э.Даваажамцыг эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйхэд нь алга ташин баяр хүргэж, тэр хэмжээгээр бахдаж байснаа дахин илэрхийлэх гэнэ. Хамгийн олзуурхууштай нь гүйгчдийг хээр талд болон авто зам дагаад гүйж явахад нь Баян-Өлгий, Ховд аймгийнхан халуун савтай цай, үндэсний зоогоо тэврээд ирэх нь олон байна. “Цэргийн хүнээс гарах тэвчээр хатуужлыг харуулж явааг нь алсаас хараад тогтож сууж чадалгүй хүрээд ирлээ. Гүйж явааг нь алсаас хараад ямар их хайр хүрэв ээ” хэмээн бэлтгэл дэд хурандаа Н.Тилек машинтайгаа давхиад ирсэн бол Ховд аймгийн Мянгад сумын иргэн Б.Даваахишиг гүйгчдийг хээр талд хоноглохоор майхнаа босгож байхыг нь хараад “Миний хүүхдүүд манайд хоноод яв” хэмээн морьтойгоо шогшоод ирсэнд нь талархмаар.

Гүйгчид ийнхүү зам дагуу таарсан тусч зөөлөн түмэн олон, арын албыг дааж яваа бүлгийнхнийхээ дэмжлэгээр 330 км замыг 8 хоногийн хугацаанд ажрахгүй туулаад байгаа нь энэ билээ.

Эх сурвалж: Хуурай замын цэрэг

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...