Эхлэл Гадаад Өндөр тарифыг түр зогсоосны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом өсөв
ГадаадМэдээ

Өндөр тарифыг түр зогсоосны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом өсөв

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ихэнх улс орнуудаас оруулж буй бараанд ногдуулах өндөр тарифыг түр зогсоож, оронд нь 10%-ийн импортын татвар ногдуулах болсноо зарласны дараа Америкийн хувьцааны зах зээл огцом өсөв.

Цагаан ордон мэдэгдэхдээ, АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн орнуудын хувьд тарифын өсөлтөөс татгалзаж байгаа ч, Трамп БНХАУ-аас оруулж буй бараанд ногдуулах тарифыг “нэн даруй хүчин төгөлдөр болохоор” дор хаяж 125% болтол нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.

S&P 500 индекс 9.5%-иар өсөв, уг тарифын эрсдэлээс үүдэн зах зээлд хэд хоног үргэлжилсэн уналтын дараа энэ сэргэлт ажиглагджээ.

Трампын шийдвэр нь хамгийн сүүлд зарласан тариф хүчин төгөлдөр болсноос хойш 24 цаг ч өнгөрөөгүй байхад гарсан бөгөөд тэрхүү шинэ тариф нь Вьетнам зэрэг гол худалдааны түншүүдийн хувьд 46%-ийн шинэ татвар ногдуулсан байв.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...