Эхлэл Мэдээ Монгол хэлний олимпиадын шилдгүүд тодорчээ
Мэдээ

Монгол хэлний олимпиадын шилдгүүд тодорчээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиадын гурван даваа МУБИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиад ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш, 12 дугаар ангийн сурагч, 9 дүгээр анги хамт олны олимпиад гэсэн гурван төрлөөр, нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг 31 багш, 34 сурагч, 9-р ангийн 30 бүлэг эчнээгээр оролцон өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

12 дугаар ангийн төрөлд:

🥇Нэгдүгээр байрт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 12-2 ангийн сурагч Г.Биндэрьяа,
🥈Хоёрдугаар байрт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн ДХИС-ийн ахлах сургуулийн 12а ангийн сурагч М.Дэлгэрболор, Дундговь Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12-р ангийн сурагч Ө.Март,
🥉Гуравдугаар байрт: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар сургуулийн 12-р ангийн сурагч Э.Энхжин, Өвөрхангай Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Золзаяа, нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 12ж ангийн сурагч У.Мишээл,

Тусгай байрт: Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Ч.Энхжин, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч У.Анужин,

9 дүгээр анги хамт олны төрөлд:

🥇Нэгдүгээр байрт: Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 9а анги (Багш М.Нямсүрэн),
🥈Хоёрдугаар байрт: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номундалай” сургуулийн 9д анги (Багш Б. Ганбат), Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 9з анги (багш М.Өлзийдэлгэр),
🥉Гуравдугаар байрт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн 9а анги (Багш Г.Цогзолмаа), нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” сургуулийн 9-1 анги (Багш Э.Эрдэнэтуяа), Өмнөговь аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б анги (Багш Т.Нансалмаа),

Тусгай байрт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 9е анги (Багш Д.Сүрэнхорлоо),

Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш төрөлд:

🥇Нэгдүгээр байрт: Завхан аймгийн МУИС-ийн харьяа Ахлах сургуулийн багш Т.Цэрэндолгор,
🥈Хоёрдугаар байрт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн багш Д.Тунгалагтамир, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн багш Д.Отгонсүрэн,
🥉Гуравдугаар байрт: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар сургуулийн багш Г.Болорцэцэг, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн багш И.Сансартуяа, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн багш Э. Лхагва-Очир,

Тусгай байрт: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн багш М.Өлзийдэлгэр, нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн багш Б.Алтанзул нар тус тус шалгарлаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температур...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...