Эхлэл Мэдээ Ханш нээх өдрөөр талийгаачдын газрыг эргэх нь зохимжгүй
Мэдээ

Ханш нээх өдрөөр талийгаачдын газрыг эргэх нь зохимжгүй

Хуваалцах
Хуваалцах

Энэ жилийн ханш нээх өдөр 4 дүгээр сарын 4-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Монголчууд ханш нээх өдөр ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ.

Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна.

Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.

Ханш нээх өдрөөр талийгаачдын газрыг эргэх нь зохимжгүй гэдэг. Өнөөгийн монголчуудын дунд нийтлэг болсон “Ханш нээх” өдөр талийгаачдын газрыг эргэдэг ёс нь чухал ач холбогдолгүй, зарим тохиолдолд хор уршигтай ч байж болох тухай мэргэжлийн хүмүүс тайлбарласан байдаг.

О.ДҮҮРЭНЖАРГАЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...