Эхлэл Мэдээ Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Болоож таалал төгслөө
Мэдээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Болоож таалал төгслөө

Хуваалцах
Хуваалцах

ЭМГЭНЭЛ: Урлагийн их авьяастан “Өргөө” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч И.Болоож хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Маш их хүнлэг залуу байжээ. Энэ хүний зохиосон бүх дуу тухай үеийнхээ хит, одоо ч дуулагдсаар байдаг мундаг авьяастан.

“Алтан зул”:

Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хvн та өөрөө

Хөндөж битгий таслаарай…

“Нар инээдэг юм”:

Насан багадаа нэгэн өглөө

Нарыг би их л ажсан юм

Нар тэгэхэд нэг л сайхан

Намайг хараад инээж байсан юм…

“Дандаа чамайг хайрлаж явъя”:

Дандаа чамайг хайрлаж явъя

Даруухан зангийг чинь дээдэлж явъя

Орчлонд уярахын жаргал амтлан

Онгон зүрхэндээ энхрийлж явъя…

Зүүд:

Уулын нуганд чамтайгаа

Уруул шиг навчаар үнсэлцээд…

”Бүжээрэй”, “Найзууд”, ”Алган дээр буусан од” зэрэг олон сайхан дууны хөгжмийн зохиолч, хөгжимчин эгэл даруухан авяастан байсан юм. Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуайн шүлгээр бүтсэн “Алтанзул” энэхүү дууныхаа нэрийг бага охиндоо өгч, хожим энэ сайхан дуунд нь хөшөө хүртэл босгосон түүхтэй.

Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье

Мөнх хөх тэнгэртээ амар амгалан нойрсоорой

СОЁЛ УРЛАГИЙН АКАДЕМИ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...