Эхлэл Улс төр АБГББХ: “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ
Улс төр

АБГББХ: “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.04.01/ хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөн хэлэлцлээ.Хуулийн төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав.“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан аж.

Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос, Хятад багтаж буй юм байна.Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан аж.Тус зарчмуудын зорилго нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах үндэс суурийг бий болгожээ.Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэж сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссонтой холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг хуралдаан даргалагч танилцуулав.Тэрбээр, тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдээс санал авч тусгахаар төлөвлөж буйг тодотгоод, УИХ-ын гишүүдээс энд хэлэлцэгдэх гэж буй асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учир хаалттай горимоор хэлэлцэх горимын санал гаргасныг мэдээлсэн.УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэхийг дэмжсэн учир хэлэлцүүлгийг хаалттайгаар явууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Улс төр

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг...

Улс төр

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд...

Улс төр

Г.Занданшатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа....