Эхлэл Улс төр “Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Улс төр

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Хуваалцах
Хуваалцах

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг: Шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон арван нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, олон зуун өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, биологийн салбарын мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурын Дулмаад цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн. Ингэснээр жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон юм.

Ардын жүжигчин цолоор: Соёл, урлагийг хөгжүүлж, ард олны сэтгэлд хоногшсон олон арван дуу, гоцлол цөөхүүл, найрал хөгжмийн уран бүтээл туурвин, нийтийн дууг хөгжүүлж, хөгжмийн онол, зохирол, үндэсний хөгжмийн найруулгын мэдлэг олгох, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд идэвх зүтгэл гарган, олон зуун мэргэжилтэн бэлтгэсэн МУБИС-ийн ахмад багш, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөр,

Ардын уран зохиолч цолоор:Уран зохиолыг сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулан, сэтгүүл зүйн салбарын олон зуун мэргэжилтэн бэлтгэж, сурган дадлагажуулсан, яруу найраг, утга зохиолын олон арван бүтээл туурвиж соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар,

Гавьяат эдийн засагч цолоор:Сонгуулийн ерөнхий хорооны ахмад ажилтан Өөдөөгийн Цэрэндорж,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Халтарын Энхжаргал,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн ахмад ажилтан Дадалын Энхтуяа,Хилийн цэргийн-Соёл, үйлчилгээний төвийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чулуунбатын Алтангэрэл,

Гавьяат жүжигчин цолоор:Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин Батхүүгийн Даваасүрэн,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:Улсын филармонийн ерөнхий удирдаач Дашцэрэнгийн Нямдаш,

Гавьяат багш цолоор:Нийслэлийн Ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн зөвлөх багш Дамдинсүрэнгийн Нэргүй,МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалт, арга зүйн төвийн эрхлэгч, доктор, профессор Жамсрандоржийн Батдэлгэр,“Жет” олон улсын сургуулийн ерөнхий захирал Цэрэндоржийн Чинзориг,

Хүний гавьяат эмч цолоор:Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, хүний их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Уртнасангийн Цэвэгмид,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:“Хужирт рашаан сувилал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гунгаажавын Энхжаргал,

Гавьяат барилгачин цолоор:“Харшийн цуурхай” ХХК-ийн захирал Өлзийхутагийн Цэенпил,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:“Эко Могул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвын Уранцэцэг,

Гавьяат нисгэгч цолоор:“МИАТ” ТӨХК-ийн Боинг 787-9 агаарын хөлгийн дарга, нисгэгч багш Бямбасүрэнгийн Амарсанааг тус тус шагналаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд...

Улс төр

Г.Занданшатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа....

Улс төр

МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ 11 дүгээр сарын 24-ний...

НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...