Эхлэл Улс төр ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Улс төр

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг тодотгоод, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүдээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01, 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй, 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны саналууд дэмжигдээгүй. Байнгын хорооны гишүүд мэргэжлийн байнгын хороон дээр гаргасан шийдвэрээ хамгаалдаг байх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01, 03 дугаар дүгнэлтүүд улс төрийн том үр дагавартай шийдвэрүүд. Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт бол сонгуулийн жил эхэлснээс хойш УИХ-ын гишүүд ямар ч тайлан уулзалт хийж, хэвлэмэл материал тайлан тарааж болохгүй гэж гарсныг нэгдсэн хуралдаанаар хүлээгээд авсан. Одоо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авсантай холбогдуулан 15 хоногийн дотор хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх болж байна.Ажлын хэсэгт манай Байнгын хороонд харьяалагдаж байгаа улс төрийн намуудын төлөөлөл багтсан байна. Хуулийн төсөл боловсруулах хугацаа бага байгаа учир ажлын хэсэгт багтсан гишүүд намын бүлэг дээрээ ярилцаад, Цэцийн дүгнэлтийн дагуу хуулиа хэрхэн өөрчлөх талаар саналаа ирүүлээрэй гэлээ.Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Улс төр

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг...

Улс төр

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд...

Улс төр

Г.Занданшатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа....