Эхлэл Нийгэм Томуу “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
Нийгэм

Томуу “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна

Хуваалцах
Хуваалцах

Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9% (33,269) нь ТТӨ-тэй байж, өмнөх долоо хоногоос 5.2%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3%-иар тус тус их байна. Нийт ТТӨ-ий 64.2% (21,380) нь орон нутагт, 35.8% (11,889) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 82.6%-ийг 15, 39.1%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа ба АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8%-ийг 15, 63.2%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Лабораторид суурилсан тандалтаар 206 сорьц цуглуулан шинжлэхэд 64.5 хувьд вирус эерэг тодорхойлогдож, өмнөх 7 хоногоос 9.2 хувиар нэмэгджээ. Үүний дотор A(H3N2) вирус 73.7 хувьд илэрч, өмнөх 7 хоногоос 13.2 хувиар нэмэгдсэн ба амьсгалын замын синцитиаль вирус 12 хувь, 15.3 хувьд бусад төрлийн вирус илэрч байна.

Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% (2,779) нь АЗЦХХ -ын шалтгаантай байна. Эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% (2,416) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9% (n=947) нь ТТӨ-ий шалтгаантай байгаа ба 85.1% (n=806) нь хүүхэд, 14.9% (n=141) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна.
Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9% (n=1,832) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Үүнээс 87.9% (n=1610) нь хүүхэд, 12.1% (n=222) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлт 468 ор дэлгэн ажиллаж байна.

Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байна. Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна.

Орон нутагт: Нийт 979 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 61.7% (n=604) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.
Нийслэлд: Нийт 2,959 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 81.1% (n=2,401) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.

Товчлол:

  • АЗЦХХ – амьсгалын замын цочмог хүнд халдвар
  • ТТӨ -томуу, томуу төст өвчин

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

Таны бодлоор “Оршуулгын хууль”-д ямар зохицуулалт заавал тусгах ёстой вэ?

МожоТВ сайтын захирал, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын санаачилсан “Оршуулгын газрын...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

TVНийгэм

Эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт...

Нийгэм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотноо эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)...