Эхлэл Гадаад ӨМНӨД СОЛОНГОС: Ойн түймэрт 1300 жилийн настай Гүнса сүм шатжээ
ГадаадМэдээ

ӨМНӨД СОЛОНГОС: Ойн түймэрт 1300 жилийн настай Гүнса сүм шатжээ

Хуваалцах
Хуваалцах

Сөүл, Өмнөд Солонгос (CNN) – Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийг хамарсан хүчтэй ойн түймэр хяналтаас гарч, 19 хүний амийг авч одлоо. Цурман дунд орон нутгийн бахархал болсон 1300 жилийн настай Гүнса сүм үнс нурам болж, зөвхөн ёслолын том хонх нь бүтэн үлдсэн байдалтай байна.

(2025 оны 3-р сарын 26-нд Уйсон дахь Гүнса сүмийн ихэнх барилга түймэрт шатаж, зөвхөн хагарсан хонх үлджээ.)

Түймрийн эсрэг тэмцэж байсан нисдэг тэрэг Лхагва гарагт осолдож, улсын хэмжээнд гал унтраах нисдэг тэргүүдийн ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа. Уг осол Уйсон тойрогт болсон бөгөөд нисгэгч нь харамсалтайгаар амиа алдсан гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Түймрийн улмаас 19 хүн амиа алдаж, 19 хүн бэртэж гэмтсэн гэж Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн дунд түймэртэй тэмцэхээр ажиллаж байсан дөрвөн төрийн албан хаагч байсан нь харамсалтай.

Хүчтэй салхи, хуурай цаг агаарын улмаас гал хяналтаас гарч, улсын өмнөд нутгаар эрчимтэй тархан түүхэн дурсгалт газруудад аюул учруулж байна.

Уйсон дахь Гүнса сүм нь Өмнөд Солонгосын Буддын шашны гол шүтээнүүдийн нэг байсан бөгөөд 1300 жилийн түүхтэй, эртний соёлын өвийн үнэт эдлэлүүдийг агуулж байв. Гэвч энэ удаагийн түймэр сүмийн бараг бүх барилгыг үнсэн товрого болгон үлдээжээ.Сүмийн нуранги дундаас зөвхөн арвай шиг тэсч үлдсэн том ёслолын хонх харагдах нь энэ эртний шүтээний үлдсэн ганц бэлгэдэл болж байна.

Өмнөд Солонгосын эрх баригчид онц байдал зарлаж, түймрийн эсрэг тэмцлийг эрчимжүүлж буйгаа мэдэгдсэн ч, байгалийн энэ гамшиг дахин ямар хохирол учруулахыг таамаглах аргагүй хэвээр байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

ШОГ ТОЙМ: АРДЧИЛАЛ БОЛ МАНАЙ ХАРАНХУЙ НИЙГМИЙН ГЭРЭЛ ЮМ

Харанхуйн эсрэг асах ганцхан гэрэл бүхнийг өөрчилж чадна. Гэхдээ гэрлийг асаах зүрх...

Мэдээ

Өнөөдөр Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-р сарын 03-нд ихэнх нутгаар дулаарч, нутгийн зүүн...

ГадаадМэдээ

Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан хөлөг онгоц дроны дайралтад өртжээ

Өнөөдөр Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан Conscience нэртэй хөлөг...