Эхлэл Гадаад ЭКВАДОРЫН УУЛСААР УРТ ҮСТНҮҮДИЙГ ХАЙСАН АЯЛАЛ
ГадаадМэдээ

ЭКВАДОРЫН УУЛСААР УРТ ҮСТНҮҮДИЙГ ХАЙСАН АЯЛАЛ

Хуваалцах
Хуваалцах

Аргентины гэрэл зурагчин Ирина Вернинг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Латин Америкийн орнуудаар аялж, хамгийн урт үстэй эмэгтэйчүүдийг хайж, зураг авсан байна.

Түүний урт хугацааны төсөл болох Las Pelilargas (“Урт үстэй хүмүүс”) нь уг бүс нутгийн олон нийтийн болон үндэсний бүлгүүдийн дунд урт үсийг хүндэтгэх соёлыг харуулжээ. Төсөл нь урт үс ургуулах болон хадгалахын ард байгаа хувь хүний болон соёлын шалтгаануудыг судалдаг бөгөөд ихэнхдээ энэ нь соёлын хувьд өөрийн орны түүх, өв уламжлалтай холбоотой юм.

Энэхүү төслийн эцсийн хэсэг болох La Resistencia нь Миланд болсон PhotoVogue фестивалийн үеэр Эквадорын Кичва үндэстний хүмүүсийг дүрсэлсэн гэрэл зургуудыг үзүүлжээ. Ирина Вернинг “Эмэгтэйчүүдийн урт үсний зургийг олон жил дарсны дараа эрэгтэйчүүдийн зургийг дарах ямар бол гэж их сонирхож байсан” гэж хэлжээ.

Түүний аялал Андын уулс дахь Аргентины Колла үндэстний эмэгтэйчүүдтэй танилцсанаар эхэлсэн байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...